images

Ш.Сүүндалай


     Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангид долоо дахь жилдээ ажиллаж буй гал сөнөөгчийг Ш.Сүүндалай гэнэ. Түүний нэрийг өвөө Гармаа нь сүү шиг цагаан сэтгэлтэй, далай шиг баян явахыг бэлгэдэн хайрлажээ. Гэвч ороолгон хүүхэд байсан тул аав, ээж нь хувилгаанд аваачин үзүүлэхэд төрсөн гарагаар нь нэр хайрлаарай гэснээр гэрийнхэн нь Мягмардалай хэмээн дуудах болжээ. Хэдий тийм ч төрсний гэрчилгээн дээрх Ш.Сүүндалай нэрээ солиогүй тул бага сургуульд оронгуутаа жинхэнэ нэрээрээ дуудуулах болсон гэнэ. Мөн түүний төрсөн дүүг Ш.Билгүүнтэй гэх бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг байна.