images

“Рио Тинто”


     Одоогийн Испанийн Хүэлва мужид Улаан гол буюу Рио Тинто хэмээх 100 гаруй км урт голыг дагаад зэс, алт, мөнгө, төмөр гэх мэтийн маш их нөөцтэй, олборлодог явдал нь аль хэдэн мянганы түүхтэй байжээ. Испанийн Засгийн газар ордыг 1724 онд мэдэлдээ авсан боловч олборлолт нь үр дүн муутай байв. Ингээд 1873 онд хямдхаан зарсанд Шотландын “Matheson and Company” гэдэг компани тэргүүтэй синдикат худалдан аваад Улаан голын ордыг маш амжилттай олборложээ. Компаниа голын нэрээр “Rio Tinto гэж нэрлэв. Испаниар rio гол, tinto нь улаан гэсэн үг аж. Голоо дагаад зүсэн зүйлийн ашигт малтмал олборлодог, найрлагандаа төмөр ихтэй учир хэзээнээс Улаан гол гэж нэр авсан юмсанж. Өнөөдрийн дэлхийн уул уурхайн аварга компанийн үүсэл, нэрийн учир ийм ажээ.