images

Онон


     Онон бол Хэнтий аймгийн Хурхийн шувуу бөгжлөх сууринд 2019 оны зургадугаар сард бүртгэгдсэн хөхөө шувуу юм. Түүнтэй хамт нийт таван хөхөөг бөгжилж GPS суулгаснаас 2020 оны тавдугаар сард Замби улсад өвөлжсөн Онон ганцаар эх орондоо эгэн Хэнтийд буусан билээ. Тухайн үед Ононгийн туулсан замыг сонирхуулбал, Монгол, Хятад, Мьянмар, Энэтхэг, Бутан, Энэтхэг, Балба, Энэтхэг, Пакистан, Оман, Саудын Араб, Йемен, Саудын Араб, Эритрей, Этиоп, Кени, Танзани, Замби, Танзани, Кени, Сомали, Энэтхэг, Бангладеш, Мьянмар, Хятад, Монгол болно. Ингэхдээ тэр 12 мянган километр замыг туулсан юм. Харин түүнд Онон нэр өгсний учир нь Ононгийн голд төрснийх билээ. Тухайн үед Ононтой хамт бөгжилсөн хөхөөдөд мөн л төрсөн газрынх нь нэрийг хайрлаж Баян, Хурх, Намжаа хэмээн нэрийдэж байв.