images

Боорчи


      Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгад 38 дахь жилдээ хөгжимчин концертмейстерээр ажиллаж буй хуучирч мэргэжилтэй А.Батзаяагийн бага хүүг Б.Боорчи гэдэг. Хүүдээ Чингис хааны андын нэрийг хайрлах болсон түүхийг А.Батзаяагийн эхнэр "Хан Хэнтий" чуулгад 31 дэх жилдээ ажиллаж буй ёочин хөгжимчин Г.Оюун-Од ийн хуваалцжээ.

     Хүүгээ төрөх дөхөж байхад Хэнтий аймгийн Батноров суманд тавьсан Чингис богдын анд Боорчийн тухай өгүүлдэг Ж.Саруулбуянгийн зохиол “Андгай” дуулалт жүжгийн хөгжмийг манай хөгжимчид очиж тоглосон юм. Тэнд дуулалт жүжгийн нээлтээ хийгээд маргааш нөгөөдөр нь аймагтаа, дараа нь Улаанбаатарт үргэлжлэн тоглох төлөвлөгөөтэй байтал эхний тоглолтын орой Батноровоос буцах замд төрөхөөр өвдөж шууд л эмнэлэгт хүрэв. Харин хөгжимчид аймагт тоглохоор очоод зохиолч Ж.Саруулбуян ахад "Ёочин хөгжимчин маань төрөхөөр болсон" гэхэд их бэлгэшээж "За тэгээд хүү гарвал Боорчи гэдэг нэр өгөөрэй" гэж хэлүүлсэн байгаа юм. Тэгээд долоон сартай дутуу төрсөн хүүдээ бид хоёр Боорчи нэрийг өгсөн юм даа.

Зураг дээр урд эгнээний голд зогсож буй хүү Б.Боорчи, арын эгнээний зүүн талаас А.Батзаяа, Г.Оюун-Од, 2016 он.