images

Ф.МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО


     Монголын хамгийн урт нэртэй Фелжер овогтой МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО нь 1997 оны тавдугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Бэрх суманд төржээ. Түүний нэр нь 39 үсгээс бүрдэх бөгөөд анх МөнхМайнбаяр гэсэн нэртэй байв. Дээрээ гурван эгч, гурван ахтай долоон хүүхэдтэй айлын бага тэрбээр ойр ойрхон өвдөж, эмнэлгээс ер салахгүй байсан ажээ. Түүний аав нь лам хүн байсан тул тухайн үед зурхай зурж үзэхэд өвчин ороож буй нь нэр богинодсонтой холбоотой гэж гарсан гэдэг. Тэгээд түүнийг “тогтоохын” тулд урт нэр өгөхөөр болж, эмнэлэгт байсан эмч, сувилагч, асрагч нарын бүх нэрийг ар, араас нь нийлүүлчихсэн байна. Мөнхмайнбаяр гэдэг нэр дээр өөр долоон хүний нэр нэмэгдсэн нь энэ ажээ. Үүнээс хойш түүний бие нь сайжирсаар, ахин эмнэлэгийн бараа хараагүй гэнэ. Одоо тэр сийлбэрчин мэргэжилтэй, гар урлалын чиглэлээр бүтээл туурвидаг болсон тухайгаа 2021 онд eguur.mn сайтад  ярихдаа дурьдаж байжээ.

Зураг дээр. Аз нэртэй найзын хамт