images

Мета


    "Фэйсбүүк" компанийхаа нэрийг "Мета" болгон өөрчлөх гэж байгаагаа олон нийтэд зарлахад дэлхий даяар шуугиан тарьсан  билээ. Марк Зукербергийн хэлснээр энэ нэр нь "Бүтээх зүйл үргэлж их байдаг" гэсэн шинэ нэр томъёо аж. Мөн "Фэйсбүүк" олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэвээрээ байх боловч толгой компани нь үйлчилгээнийхээ хүрээг илүү өргөтгөхийн тулд ийнхүү нэрээ өөрчилсөн гэж мэдэгдэж байв. Зукерберг “Би сонгодог зохиол судлах дуртай байсан бөгөөд "Мета" гэдэг үг нь “цаашид” гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Миний хувьд энэ нь бүтээх зүйл үргэлж их байгааг, түүхийн дараагийн бүлэг үргэлж байдгийг бэлгэддэг" гэж байжээ. Компанийн нэрийг өөрчлөх нь "WhatsApp", "Instagram", "Messenger" зэрэг олон үйлчилгээ, платформыг нэгтгэн тусгахад шаардлагатай болсон аж.