images

“Хөсөгтөн”


     Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн дундаас 2009 онд "Хөсөгтөн" хамтлаг төрж, Монголынхоо язгуур урлагийг дэлхийд таниулж буй билээ. Тухайлбал, BBC телевизийн “BBC Prom 2011” шоунд орж, Лондоны “Albert Hall”-д тоглож, 2015 оны “Авьяаслаг Азиуд” шоунд оролцож байв. Нэр шигээ дэлхийгээр аялан тоглож, үндэсний урлагаа сурталчилж яваа энэ хамтлагийн нэрийг ахлагч Д.Ариунболдын гэргий санал болгосон байна. Тэгэхэд гишүүн бүр дуу нэгтэй түүний саналыг зөвшөөрсний учир нь орчин үеийн моторт тээврийн хэрэгсэлээс өмнө монголчуудын уламжлалт уналга, ачлагын хэрэгсэл хөсөг тэрэг байсан хэдий ч хөгжлийн явцад хөсөг, хөсөгтөн гэх үгийг хэлэхээ больсон тул урлагаар дамжуулан "Хөсөгтөн" гэх үгийг дахин амьдруулахыг хүссэнд байжээ.