images

Хүдэр-Ян


    Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайн ууган хүүг Хүдэр-Ян гэнэ. Тэрбээр дулааны инженер мэргэжилтэй ч 26 насандаа 1995 онд газрын тосны салбарт орж энэ салбарт Монголын анхдагчдын нэг болсон юм. Түүнийг эхээс мэндлэхэд аав нь эх барьж, хүдэр чийрэг биетэй, мөнх сарьдаг уулс шиг эр болохыг ерөөн Хүдэр-Ян нэр хайрлажээ. Ээж нь охин гарвал Хонгорзул гэж нэр өгөөрэй хэмээн нөхөртөө захисан ч хүү төрж энэ ховор нэрийн эзэн болсон гэдэг. Одоогоор манай улсад ийм нэртэй гурван хүн байна.