images

Утай


    Утай гэдэг нь тавцан тэгш оройтой таван уул гэсэн утгатай үг ажээ. Утай  нь  Хятадын Шаньси мужийн нутагт оршдог дөрвөн их уулын нэг бөгөөд бурхан шашны оюуныг ивээгч Манзуширын орон гэгддэг байна. Утайд Тан улсын үеийн 53 сүм байдаг, уг уул 2009 онд Дэлхийн өвд бүртгэгджээ. Мөн Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Тамсагийн талд байдаг хиймэл уулыг ийнхүү нэрлэдэг ажээ. То Вангийн санаачилгаар Тамсагбулагийн ард түмэн, Түмэн-Өлзий овооны өвөр бэлд Сүмбэр уул байгуулан оройд нь таван тэнгэрийг билэгдэн Таван (сэцэн, арслант, билэгт, ариун, номт) Манзуширын суваргыг бүтээсэн байна.

Эх сурвалж: Touristinfocenter.mn