images

Bluetooth


     Гар утас, суурин болон зөөврийн компьютер, чихэвчийг богино зайд утасгүй технологиор холбодог "Bluetooth"-ийн нэр викингийн хаан Харалд Гормсон хааны хочоос үүдэлтэй ажээ. Тэрээр 958-985 онд Дани, Норвегийг нэгтгэж, тэднийг Христийн шашинд оруулсан гэдэг. Мөн хөх, саарал өнгийн үхэжсэн шүдтэй байсан учир хөх шүдэт буюу Blåtand гэдэг хочтой байжээ. Энэ нь орчин үеийн дани хэлний blå буюу blue, хөх, tant буюу tooth, шүд гэсэн үг юм. Харин Скандинавын орнуудыг нэгтгэсэн гавьяатай хүчирхэг хааны түүхийг “Intel” корфорацийн Жим Кардач викингүүдийн түүхээс олж уншжээ. Улмаар 1996 оны 12 дугаар сард “Intel”, “Ericsson”, “Nokia”-гийн удирдлагууд уулзах үеэр шинэ бичсэн кодоо “Bluetooth” гэж нэрлэхийг санал болгосон байна. Тэрбээр энэ санаагаа “Бид богино зайн утасгүй холболтоор компьютер болон үүрэн холбооны салбарыг нэгтгэхийг зорьж байгаа учраас Данийн хоёр дахь хааны энэ нэрээр нэрлэе” хэмээн тэдэнд тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, энэ технологи хүмүүс хоорондоо илүү хялбар, сайн харилцах боломжийг олгох учраас хоёр улсын ард иргэдийг нэгтгэж чадсан хааны нэрээр нэрлэх нь тохиромжтой гэж үзсэн байна.