images

“Бүүвэйн дуу”


     Бүүвэйн дууны зохиогч эзэн нь Ховд аймгийн Манхан сумын харьяат Н.Халзаа хэмээх эмэгтэй ажээ. Тэрээр 17 настайдаа сумын орлогч дарга, Ховд хотын даргаас авахуулаад намын сонгуульт албыг олон жил хашсан байна. Уг дууг Ховд аймгийн Манхан суманд сумын орлогч дарга байхдаа зохиосон гэнэ. Мөн ажиллахын зэрэгцээ дүү нараа өсгөж ээжийн дайтай үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд 1951 онд Бүх ард түмний спартикатад анх Бүүвэйн дуугаа дуулжээ. Тухайн үеийн агшин нь “БНМАУ-30 жил” гэсэн баримтат кинон дээр бичигдэн үлдсэн аж. Мөн энэ дууны үүх түүхийг нутгийнхан нь илүүтэй сайн мэддэг, ярилцдаг гэнэ. Тиймээс ч нутгийнхан нь “Бүүвэй Халзаа” нэрээр андахгүй болсон байна. Үүнээс гадна уг дууны зохиогч Н.Халзаа өөрийн нутаг болох Ховд аймгийн Манхан сумын тухай “Жинстийн гурван салаа” дууг зохиож байжээ. Тэрээр үр хүүхдүүддээ “Миний дуу нэгэнтээ л ардын дуу шиг хүмүүсийн дунд түгсэн нь хангалттай. Тиймээс би зохиосон гэж өөрийгөө дөвийлгөх шаардлагагүй” гэж хэлдэг байсан гэнэ. Энэ дууг 2007 онд клипжүүлсэн бөгөөд  71 жил дуулагдаж байна.