images

Toblerone


     Гурвалжин хэлбэрээрээ алдартай “Toblerone шоколадыг үйлдвэрлэгчид 50 жил ашигласан логогоо солих гэж буй ч уг шоколад хэдийнээ 115 жилийн түүхийг ардаа үлдээжээ. Анх 1908 онд шоколадны үйлдвэрийн эзний хүү Тиодор Тоблэр энэ сонирхол татам шоколадыг зөгийн бал, бүйлс самартай хийсэн байна. Улмаар, өөрийн ургийн овог Тоблэр дээр бүйлс самар, зөгийн бал, элсэн чихрийг хольж хийдэг итали амттан торрэний сүүлийн үеийг залгаж “Toblorone” хэмээн амтат бүтээлээ нэрийдэв. Шоколад яваандаа нэр төрлөө нэмж, 1960-аад онд Нью-Йоркт болсон үзэсгэлэнд оролцсоноор дэлхий дахинд танигджээ. Харин шоколадны түүх яалт ч үгүй Тиодор Тоблэрийн аав Жэан Тоблэроос эхтэй. Учир нь, Ж.Тоблэр 1868 онд Швейцарийн Бэрнд шоколадтай чихэр зардаг хувийн дэлгүүр ажиллуулдаг байв. Харин 1899 онд “Fabrique de Chocolat Berne, Tobler & Cie” нэртэй хувийн шоколадны үйлдвэрээ байгуулснаар гэр бүлийн бизнесээ хүүдээ залгамжуулах үндэс сууриа тавьжээ.