images

Cole Haan


     "Cole Haan" брэнд нь 95 жилийн түүхтэй эрэгтэй, эмэгтэй гутал, дагалдах хэрэгслийн Америкийн брэнд юм. Тус компани нь 1928 онд Иллиной мужийн Чикаго хотод анх байгуулагдсан бөгөөд одоогоор Нью-Йорк хот болон АНУ-ын Нью Хэмпширтийн Гренландад төвтэй аж. Компанийн нэр нь үүсгэн байгуулагч Трафтон Коул, Эдди Хаан нараас гаралтай бөгөөд уг компани нь анх эрэгтэй гутлын үйлдвэрлэгч байх үедээ "Cole, Rood & Haan" нэртэй байжээ. Өдгөө эрэгтэй, эмэгтэй хувцас, энгийн гутал, бүс, оймс, гар цүнх, бээлий, ороолт, малгай, гадуур хувцас, нарны шил зэрэг олон бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож, Америк, Ази, Ойрхи Дорнодод олон байршилтай 300 гаруй дэлгүүртэй болжээ. Тус брэнд албан ёсоор дэлгүүр манай улсад 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар их дэлгүүр, Улсын их дэлгүүр, Шангри-Ла зэрэг дэлгүүрүүдэд салбартай.