images

Backstreet Boys


      АНУ-ын Флорида мужийн Орландо хотод 1993 онд Ник Картэр, Хови Дороу, Эй Жэй Маклин, Кевин Ричардсон, Брайан Литтрэлл нар “Backstreet Boys” хамтлагийг байгуулжээ. Тухайн үед хөвгүүд 13-19 настай байсан бөгөөд хамтдаа цугладаг байсан Орландогийн “Backstreet Market”-ийн нэрийг хамтлагтаа өгч “Арын гудамжны хөвгүүд” нэртэй болсон байна. Хамтлаг дөрөвдүгээр сард байгуулагдсан ч сарын дараа анхны концертоо олон нийтэд толилуулсан юм. Харин 1996 онд олон улсад анхны цомгоо гаргажээ.