images

Hinamatsuri


     Японд жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг "Охидын баяр" болгон тэмдэглэдэг ажээ. Үүнийг “Hinamatsuri” гэж нэрлэх бөгөөд энэ өдөр охиддоо аз жаргалтай байж, эрүүл энх өсөн торнихыг хүсэн ерөөж, бяцхан охинтой айл бүрHinaNingyoхэмээх гоёмсог хүүхэлдэйгээр гэрээ чимэглэж, цагаан будаагаар хийсэн амттан идэж, баяраа тэмдэглэдэг байна. Хүүхэлдэйнүүдээ Хэйаны үеийн (794-1185) эзэн хааны ордны хувцас өмсөж, улаан даавуугаар бүтээсэн шаттай тавцан дээр байрлуулдаг аж. Тэдний хэмжээ, хоорондын зайг харилцан адилгүй байрлуулах ч ихэвчлэн тав, долоон давхар шаттай тавцан дээр тавьдаг. Заримдаа нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэлдэй бүхий цомхон чимэглэл бас түгээмэл ашигладаг байна. Хамгийн дээр нь эзэн хаан болон хатан хаант зориулагдсан байх бөгөөд тэдний ард эртний ордны жинхэнэ эзэн хааны сэнтий адил жижигхэн алтадмал эвхдэг суудал байна. Хоёрдугаарт гурван шивэгчин бүсгүй, дараа нь таван эрэгтэй ордны хөгжимчин байна. Сайд нар дөрөв дэх шатанд хүнсний тавиурын хоёр талд сууж, тавдугаар эгнээнд зүүн талд нь жүрж, баруун талд нь интоорын модоор хүрээлэгдсэн харуулууд байрладаг. Тиймээс ч энэ нь хүүхдүүд Hinamatsuri баяраар хүүхэлдэйг хөөрхөн болгож хувцаслаж, муу ёрын сүнснүүдийг зайлуулах арга зам болж хөгжжээ. Өдгөө ч зарим орны иргэд баяр наадмын дараа цаасан хүүхэлдэйг гол мөрөнд урсгаж, хүүхэлдэй нь хүмүүсийн оронд өвчин зовлон, азгүйтлийг авч явах болтугай хэмээн залбирдаг байна. Ихэнх гэр бүлүүд 2 дугаар сарын дундуур шүүгээнээсээ гоёмсог хүүхэлдэйн цуглуулгаа гаргаж, баяр дуусмагц дахин тавьдаг. Учир нь хүүхэлдэйгээ буцааж далд хийхдээ удаан айлууд охидоо гэрлүүлэхэд хүндрэлтэй байдаг гэсэн эртний мухар сүсэгтэй холбоотой юм.