images

Meituan


     Хятадын “Meituan” компани нь вэбэд суурилсан цахим худалдааны платформын үйлчилгээ эрхэлдэг. Уг компанийн “Meituan delivery” хүргэлтийн үйлчилгээ нь дэлхийд тэргүүлдэг бөгөөд 2019 оны байдлаар дэлхий даяар 10 мянган хүргэлтийн төвөөс 2600 хотын 400 сая хүнд үйлчилгээ үзүүлдэг байв. Энэхүү аварга компани Хятадын 100 шилдэг үнэ цэнтэй брэндийн тавдугаарт бичигддэг. Тодруулбал, өнгөрсөн онд уг компанийн зах зээлийн үнэлгээ 41 тэрбум 995 сая доллар байсан юм. Уг компанийг 2010 онд Ван Шин байгуулсан бөгөөд түүнээс компанийнх нь амжилттай байгаагийн учрыг асуухад компанийнхаа нэртэй холбон тайлбарлажээ. Учир нь, компанийн нэр нь Ши Жиньпиний нийтийн хөгжил цэцэглэлтийн бодлогод яв цав нийцдэг аж. Энэ тухай Ван Шин ““Meituan”-ий гол зүйл бол нийтийн хөгжил цэцэглэлтийг бүтээх юм. Үнэндээ энэ бүхэн компанийн нэрэнд оршдог” гэжээ. Улмаар хятадын мандарин хэлэнд “mei” нь сайн, “tuan” нь хамтдаа гэсэн утга илэрхийлэх ба нийлүүлбэл “хамтдаа илүү сайн” гэсэн утгатай хэмээн тайлбарласан байна.