images

“Жаргаах зүрхэн”


     “Жаргаах зүрхэн” дууны үгийг яруу найрагч Ж.Бадраа бичиж аяыг нь хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа зохиожээ. Дууны уг гарал нь хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа залуудаа “Манай театр” киноны нэгэн нэрт жүжигчний гэргийд сэтгэл алдран явах үедээ онгод нь хөглөгдөж нэгэн аялгуу урсан орж ирсэн юм гэдэг. Энэ тухайгаа найз, яруу найрагч Ж.Бадраад хэлж дууны үг захиалсан аж. Тэгээд 1963 онд гуйсан ёсоор дуу ч бүтэж, ардын жүжигчин Б.Зангадад дуулуулахаар өгчээ. Уг дууг дуулах саналыг анх хүлээж авсан Б.Зангад гуай энэ тухайгаа “Хайр сэтгэлийн дууг дуулах би ч залуухан байж. Симфони найрал хөгжимд Д.Гончигсумлаа гуай найруулга хийгээд, би дуугаа шинээр сураад л. Д.Гончигсумлаа гуай их соёлтой сайхан хүн байсан юм шүү дээ. Дууныхаа нот дээр уйгуржин монгол бичгээр “Авьяаст нөхөр Б.Зангадын хоолойд зориулан бичсэн Д.Гончигсумлаа” гэж бичээд өгч байлаа” гэж ярьжээ. Энэ дуу ч өөрөө нийгмийн хүсэн хүлээж байсан зүйл гэлтэй маш хурдан олон түмэнд хүржээ.  Хуучны дуунуудыг орчин үеийн залуу уран бүтээлчид сэргээж дуулдгийн жишгээр “Жаргаах зүрхэн” дууг уг дуучнаас нь зөвшөөрөл авч Б.Маралжингоо дахин дуулжээ. Мөн энэ талаар  Б.Зангад гуай хэлэхдээ “Миний хувьд залуучуудаа ахмад үеийнхнийхээ бүтээлийг түмэнд сурталчлаасай, үлдээгээсэй гэж хүсдэг. Бүтээл анхалж дуулсан дуучинтайгаа бурхны оронд явчихвал харамсалтай шүү дээ” гэж байжээ. Энэ дуу өдгөө 60 гаруй жил дуулагдаж байна.