images

"Сэтгэл догдлуулсан орой"


     МУГЖ хөгжмийн зохиолч Б.Ангирмаа 13 настай наймдугаар ангийн сурагч байхдаа Сэтгэл догдлуулсан орой” дуугаа зохиож байсан гэдэг. Учир нь тэр аль зургаан настайгаасаа шүлэг бичиж, өдөр бүрийг төгөлдөр хуур тоглон, хөгжим сонсож, дуу зохиож өнгөрөөдөг байжээ. Тэр үед Б.Ангирмаагийнх тэгээд Л.Мөрдорж гуайнх л төгөлдөр хууртай байсан аж. Мөн нэг удаа аав нь түүнд “Чи энэ төгөлдөр хуурыг сур. Чи Александра Пахмутова гэдэг шиг урлагийн хүн байх ёстой. Хөгжим, дуу зохиож сур” гэж хэлж байсан тухай хэвлэлд ярьсан байдаг. Ингээд л охин энэ даруул дээр дарвал ямар ая гарах бол гэж сонирхон оролдсоор "Сэтгэл догдлуулсан орой"-г зохиочихсон гэнэ. Гэвч хүмүүст хандаж дуунуудаа олонд хүргэж чадахгүй хадгалсаар л байжээ. Харин 1993 оноос арваад жил хав дарсан дуунуудыг нь дуучин Б.Сарантуяа амьдруулж эхэлсэн байна. Улмаар бусад уран бүтээлчид түүний олон дууг дуулжээ. Харин Б.Ангирмаа продюсер мэргэжил эзэмшсэн бөгөөд 2018 онд 50 насныхаа ойг тохиолдуулан "Сэтгэл догдлуулсан орой" тоглолтоо хийж байсан юм.