images

"Дэрэвгэр сормууст"


"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагайгийн ганцаарчлан дуулсан "Дэрэвгэр сормууст" дууны түүхийг энэ дууны үгийг бичсэн яруу найрагч Я.Отгонбаяр ийн ярилаа.

     Бид хоёр "Гуч хүрсэн бүсгүй" дууны хоёрдугаар ангийг хийе гэж ярилцаад "Дэрэвгэр сормууст" дууг 2018 оны эхээр хийж байлаа. Энэ дуу хөгжмийн хувьд агууламж ихтэй поп, үглэлт орсон дуу болсон. Найз маань менежментийг нь бүгдийг нь хийж, хоёр гурван телевизэд яриа өгсөн юм. Үүний дараа шууд хавар нь "Хаврын бүсгүй" дууг гуравдугаар анги нь болгохоор гаргасан. "Гуч хүрсэн бүсгүй", "Дэрэвгэр сормууст" хоёр дууны шүлгүүдийг нийлүүлж хийгээд клипийг нь фэйсбүкээрээ түгээж байсан юм. Гэвч менежментийг нь хийж амжилгүй тэнгэрийн оронд одсон доо. Одоо дуучид "Би "Дэрэвгэр сормууст" дууг дуулья" гэж ирдэг. Би дуулахыг зөвшөөрдөггүй юм.