images

“Охиндоо”


     Дуучин Ч.Амаржаргал “Охиндоо дуугаа 32 жилийн өмнө гаргаж байжээ. Тэрбээр 1991 онд амаржиж охинтой болсноор энэ дүу бүтэх түүх эхэлсэн гэнэ. Дуучин эмэгтэй охиноо тээж байх үедээ юм л бол сэтгэлээр уначих гээд байдаг болжээ. Өөрийн харааны бэрхшээл үр хүүхдэд нь удамшаад төрчих вий гэсэндээ ямагт санаа зовниж байж. Эцэст нь төрөхийн орон дээр гарах цаг ирж, охин нь ч мэндэллээ. Эх баригч эмч охиныг нь түүн рүү харуулаад “Охин чинь өөрийг тань харж байна шүү. Инээгээрэй” гэж хэлсэн гэдэгТэр үгийг сонсоод л сая нэг сэтгэл нь амарч, охиныхоо уйлах дууг сонссон нь онцгой сайхан мэдрэмжийг төрүүлсэн аж. Тэгээд охиноо хоёр сартай болонгуут нь дуу зохиожээ. Энэ талаар дуучин маань өөрийн цахим хуудсаараа дууныхаа талаар хуваалцахдаа “Охиндоо дуугаа тоглолтон дээр дуулахаар үзэгчид гуниглаад байх шиг санагддаг. Заримдаа хүмүүсийн уйлах чимээ сонсогдоод байсан болохоор дараагийн удаа нь дуулахаа больчихсон юм” гэжээ. Ч.Амаржаргал тэрнээс хойш тайзан дээр дуулахгүй явсаар 2012 онд “Сэтгэлд нуугдсан харц” цомог гаргаж, тоглолт хийхээр болжээУг цомогтоо 18 дуу багтааж “Охиндоо” дуугаа ч оруулсан байна. Тэр тоглолтон дээр дуучин С.Жавхлан түүнд хандан “Охиндоо дуугаа энэ удаа дуулаарай. Заавал байх ёстой шүү” гэж шалсаар дуулуулсан байна. Сүүлд нэгэн дууны инженер залуу шинэчилсэн найруулгыг нь хийхдээ сонсохдоо тэсэлгүй уйлж байсан гэдэг.