images

Дорэмон


    Японы алдартай манга цувралын баатар Дорэмоны нэрийг японоор бичихэд катакана болон хирагана үсгийг хоёуланг нь ашигладаг ажээ. “Дорэ гэдэг үг нь япон хэлний “dora neko гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь “тэнэмэл муур” гэсэн утгатай. Хэдийгээр Япон хэл дээрх "тэнэмэл" гэсэн үг нь “Норагами анимэ дээрх шигнора”  буюу “төөрсөн бурхан” гэсэн утгатай боловч хэлний тайлбарын явцад бага зэрэг гажуудсан үг гэнэ. Түүний нэрийн хоёр дахь хэсэг болох “эмон нь эрт дээр үед япон эрэгтэй хүүхдийн түгээмэл нэр байвДорэмоны хамгийн дуртай хоол бол дорайаки бөгөөд дотроо улаан буурцагтай япон маягийн хуушуур юм. Энэ хүүхэлдэй цуврал Монголд анх ТV5 телевизээр "Дин Тан" гэдэг нэртэйгээр гарч байжээ. Зохиогч нь Фүжио буюу Хироши Фүжимото бөгөөд тэрбээр Мотоо Абикотой хамтарч робот муур Дорэмоныг бүтээсэн түүхтэй. Энэ нь тэдний хамгийн алдартай бүтээл болж, 1970 онд хүүхдийн сэтгүүлд хэвлэгдэн гарч байжээ. Удалгүй Нобита гэдэг сул дорой, бүтэлгүй, залхуу дөрөвдүгээр ангийн сурагч хүүд 22 дугаар зуунаас ирсэн робот муур Дорэмон тусалж байгаа түүх Япон даяар түгж, алдартай болжээ. Дорэмоны 45 ном 12 гаруй орны хэл дээр хэл дээр хэвлэгдсэн. Мөн энэ манга 100 гаруй сая хувь борлогдсон Японы бүх цаг үеийн бэстселлэрүүдийн нэг юм.