images

Michel&Amazonka


     Michel&Amazonka брэндийг эгч дүү дизайнерууд хамтран үүсгэн байгуулсан гэдгээр нь олон хүн мэднэ. Тэдний эгч нь Ч.Янжиндулам гэх бөгөөд Мишел гэж дууддаг байна. Харин дүүг нь Ч.Нямханд буюу Амазонка гэнэ. Тус брэндийн логог "М" болон "А" үсгийн нийлүүлж бүтээсэн бол брэндийн нэрийг эгч дүүсийн нэрийг нийлүүлж өгчээ. Брэндийн онцлог нь уламжлалт хэв маягийг шингээсэн европ загварын хувцаснуудыг "Haute couture" болон "Prèt-a-Porter" төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдгээрээ онцлог. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцсыг захиалгаар урладаг юм. Брэндийн сүлд нь титэм хэлбэртэй бөгөөд хар дэвсгэр дээр цагаанаар голчлон хэрэглэгддэг. Нийлмэл үсгийн голд А үсгийг бага зэрэг дээш нь болгосноор сүр жавхаатай титэм хэлбэр тодрон гарч өгсөн ба хувцас дизайны салбарт ямагт тэргүүнд нь байхыг бэлгэдсэн аж. Уг сүлдний доод хэсэгт эгч дүүсийн нэрсийг Michel&Amazonka хэмээн бичсэн байдаг. Тэд 2019 онд АНУ болон Европын холбоонд барааны тэмдэгтээ бүртгүүлж нийт 28 улсад эрхийн хамгаалалт хийлгэж байжээ.