images

АBBA


     Бүх цаг үеийн хамгийн алдартай хамтлаг анх гарч ирэхдээ Festfolk нэртэй байжээ. Тэд нэгэн дууны тэмцээнд оролцож түрүүлснээр илүү олонд танигдаж эхэлсэнд менежер Андерсон хамтлагийн нэрийг албан ёсоор солихоор болсон байна. Тэр нь

  1. A-Agnetha Fältskog
  2. B-Björn Ulvaeus
  3. B-Benny Andersson
  4. A-Anni-Frid Lyngstad

гэсэн хамтлагийн гишүүдийн нэрнээс гаралтай товчлол аж. Мөн тухайн үед Шведийн Готенбург хотод төвтэй "Abba Seafood AB" нэртэй лаазалсан загасны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байв. Тус компани нь 1838 онд Берген хотод байгуулагдсан бөгөөд компанийн нэрээ 1906 онд бүртгүүлж байсан гэнэ. Харин ABBA хамтлагийн хувьд тус компанитай ямар нэгэн холбоогүй боловч 1974 онд хамтлагийн менежер “Abba AB” компанитай холбогдож, ижил нэр ашиглах боломжтой гэдэг дээр тохиролцож, баталгаажуулж авсан байна.