images

Гималай


     Ази тивд оршдог Гималайн нурууны салбар уулс дунд дэлхийн хамгийн өндөр ноён оргилууд бий. Тус нуруу нь далайн түвшнээс дээш 7300 метрийн өндөрт өргөгдсөн 110 гаруй оргилтой. Тухайлбал, дэлхийн хамгийн өндөр оргил болох далайн түвшнээс дээш 8849 метрийн өндөрт өргөгдсөн Эверестийн оргил буй. Тэгвэл энэ их нурууны Гималай гэх нэрийн утгыг "Britannica" нэвтэрхий тольд санскрит хэлний hima буюу цас, alaya буюу амьдрах газар, гэр орон гэсэн утгатай үгсээс бүтсэн хэмээн тайлбарлажээ.