images

Ганга нуур


     Ганга нуур нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршдог. Уг нуурын нэр нь Энэтхэгийн Ганга мөрний нэрээс үүсэлтэй гэлцдэг аж. Учир нь 18-р зууны язгууртан "Хэцүү" хэмээх То ван Ганга мөрнөөс хоёр дашмаг ус авчран нуурын усанд асгаснаар ийн нэрлэх болсон  гэлцдэг. Мөн Ганга мөрөн нь санскрит хэлний “tara”, төвөдөөр “grol”, монгол хэлний “гэтэлгэгч эх” гэсэн үг ажээ. Ийм нэрийг зүүх болсон тухай Дарьганга нутагт элдэв сонирхолтой домог яриа ч бий гэнэ. Тухайлбал, эрт цагт нэгэн лам бадарчлан явсаар Энэтхэг оронд хүрч, тэндээ олон жил сууж ном эрдэм сураад нутаг буцахдаа Ганга мөрний рашаанаас бумбад хийж ирээд Молцог элсэнд булсан юм гэнэ. Тэр газрыг хожим нь Бумбат гэж нэрлэх болжээ. Уг бумбын рашаан сүүлд дэлбэрэн гарснаас одоогийн Гангын цагаан нуур бий болсон гэдэг байна. Ганга нуур нь халуун орныг зорих шувуудын үдэлж, хүч чадлаа сэлбэх газар. Хээр тал болон говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоцтой тул нуур болон ойр орчмын намгархаг газарт цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувууд зусдаг байна. 

Гэрэл зургийг: Amaraa Dashzeveg