images

Катманду


     Балбын нийслэл Катманду хот нь Багмати, Вишнумати хоёр голын бэлчирт уулархаг бүсэд далайн түвшнээс дээш 1324 метрийн өндөрт оршдог. Энэ хотыг 723 онд байгуулсан бөгөөд анхны нэр нь Манжу-Патан юм. Харин одоогийн нэр Катманду нь кат буюу мод, мандир буюу сүм, барилга гэсэн үгсээс бүтдэг. Учир нь, 1506 онд Ража Лахминагийн модоор барьсан барилга одоо ч тус хотын төв талбайд бий ажээ.