images

Дарьганга


     "Д.Маамын “Газар шороо” романд гарч буй Алтан овооны нэрийн гарал үүслийг хэрхэн тайлбарласныг авч үзье. Тус зохиолд “Галдан бошготын дайнаас өмнө эзгүй байсан Шилийн энэ нутгийн гол дах зүрхэн овоог Захын хар овоо гэдэг байсан хэмээн эдүгээ өвгөд хөөрөлддөг билээ. Бүр урьд энэ овоог "Дарь Овоо" гэж нэрлэж байсан агаад манж нар Өвөр Монголыг дайлаар мордсоны дараахан өвөрлөгч хошудын хилийг халхын нутгийн гүн рүү Дарь Овоо хүртэл түрэх санаагаар тэр овоог Захын хар овоо хэмээн хэсэг зуур албадан нэршүүлсэн гэдэг яриа бас бий. Нутгийн сүсэгтэй хүмүүс Дарь Овоог онгон Чойжин болгон нэрийг нь цээрлэн Алтан Дарь, Алтан Овоо хэмээн нэрлэдэг ажээ” гэсэн бол Дарьганга гэдэг нэрийг “Дарь хэмээх нь хэдэн толин цэнхэр нуурын хойт талд орших дарь мэт хар өнгийн жижигхэн зүрхэн шовх овоог хэлдэг агаад Ганга гэдэг нь тэр хэдэн нуурийн нэгийг нэрлэх тул нутгийн шинэ хүмүүс хошуугаа уул усаараа овоглож Дарьганга хэмээх нь тийн болой”.

Эх сурвалж: Ж.Бат-Ирээдүй. “Орчин үеийн монголын уран зохиол дахь газар усны нэрийн судалгааны асуудалд”