images

Ма


     “Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жэк Магийн овгийн ханз нь морь гэсэн утгатай гэнэ. Ма нь Хятадын хамгийн түгээмэл овгийн 14-т бичигддэг, ялангуяа тус улсын лалын шашинтнуудын дунд нийтлэг байдаг овог юм. Өнөөдөр Хятадын хүн амын 1.3 хувь буюу 18 сая хүн ийм овогтой байна. Ма овогтнуудаас дэлхийд хамгийн алдаршсан хүн гэвэл “Алибаба”-гийн эзнээс гадна алдарт морин хийлч Ёо Ёо Ма байж магадгүй юм. Дашрамд дурьдахад Ёо Ёо Ма нь манай хөгжмийн зохиолч Б.Шаравын “Хэрлэнгийн домог” тэргүүтэй хэд хэдэн бүтээлийг олон улсын томоохон оркеструудтай хамтран дэлхийн 30 гаруй оронд тоглосон түүхтэй.