images

Шангри-Ла


     Шангри-Ла бол Азийн Кунлуний уулан дахь зохиомол газар бөгөөд 1933 онд Английн зохиолч Жэймс Хилтоны "Алдагдсан тэнгэрийн хаяа" романд гардаг. Ж.Хилтон Шангри-Лаг Кунлуний уулсын баруун төгсгөлд байх үзэсгэлэнт газраар хүрээлэгдсэн ид шидийн, эв найрамдлын бэлгэдэл хөндий гэж дүрсэлжээ. Уг романд Шангри-Лагийн оршин суугчид бараг л үхэшгүй мөнх бөгөөд энгийн хүмүүсээс хэдэн зуун жил илүү амьдарч, гадаад төрхөөрөө маш удаан хөгширдөг ажХарин орчин үед энэ нэрийг бүх зүйл тухтай, хүссэн бүхнээ авах боломжтой газар гэдэг утгаар нь хэрэглэдэг аж. Мөн Шангри-Ла  нэртэй олон улсын тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд энэ нэрээр брэндингээ үүсгэсэн байна.