images

Adidas


      Хүмүүсийн ихэнх нь спортын хувцас үйлдвэрлэдэг “Adidas” компанийн нэрийг  “All Day I Dream About Soccer” гэсэн үгнүүдийн нийлэмж гэж боддог. Гэвч энэ нь үнэндээ компанийг үүсгэн байгуулагч Адольф Дасслер гэх хүний нэр болон овгийн эхний 3 үсгүүдийг нийлүүлсэн хувилбар  аж. Түүнийг ойр дотны найзууд болон гэр бүлийнхэн нь "Ади" хэмээн хочилдог байсан нь хожим компаниа “Adidas” гэж нэрлэхэд нөлөөлсөн байна.