images

Банчин Эрдэнэ


     Буддын шашны "гэлүгпа" буюу шарын урсгалын тэргүүн Далай ламын дараа орох эрх мэдэлтэй ламыг Банчин богд буюу Банчин Эрдэнэ хэмээн нэрлэдэг ажээ. Тэрээр дээд лам нарын зөвлөлийн хамтаар дараагийн Далай ламыг хайх ажлыг хариуцдаг байна.

    Банчин ламыг тодруулах уламжлал V дугаар Далай ламаас эхлэлтэй ажээ. Хамгийн анх Дашлхүнбо хийдийн лам Лувсанчойжижалцаныг Банчин цолонд өргөмжилж байв. Тэгтэл тэр өөрийнх нь өмнө гурван дүр байх ёстой хэмээн Банчин цолыг нөхөн олгуулж, өөрөө 4 дүгээр Банчин гэгдэх болжээ. Улмаар 1713 онд Манжийн Энх-Амгалан хаан V дугаар дүрийн Банчин ламд “Эрдэнэ” цол олгож эхэлсэн тэр үеэс "Банчин Эрдэнэ" гэж нэрлэгдэх болсон байна. Шарын шашин түгэн дэлгэрсэн Төвөд, Монгол, Хятадад Далай лам, Богд гэгээн, Банчин Богд гэсэн шашны ном эрдэм гүнзгий судалсан гурван хутагт байдгийн нэг нь Банчин лам бөгөөд нийт 11 дүр хувилан төрсөн байдаг.