images

Дугших бор хошуу


    Монгол улсын хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны бор толгойг өмнө нь “Дугших бор хошуу” хэмээн нэрлэдэг байжээ. Тэр хэсэгт нь  Хятадын нутаг руу түрж ороод урагшаа духайн хошуулдсан газар байдаг аж. Энэ тухай нутгийн буурлууд “Улсын хил шинэчлэн тогтооход жинхэнэ Орвог гашууны овоо хилийн цаана үлдсэн дээ” гэж өгүүлдэг байна. Орвог гашууны бор толгой нь Улаанбаатар хотоос 859 километр зайд оршдог юм.