images

Богд


     Эрдэмтэд Богд гэх үгийг гарвалыг монгол хэлэнд уйгур хэлээр дамжин орсон гэж үздэг бөгөөд анхны эх сурвалж нь санскрит хэлний  “Буддха” гэдэг үг байжээ. Хари уйгур хэлэнд орохдоо тухайн хэлний онцлогоос шалтгаалж "Бугдха" болон хувирсан гэж үздэг байна. Уйгур хэлэнд Буддха гэдгийн эхний “да” гийгүүлэгч “га” болж, хэлний угийн сул дуудлагатай “дха” гийгүүлэгч уйгур хэлний шүдний “да” гийгүүлэгч болгон дуудсанаас "Бугда" болон хувирсан нь монгол хэлэнд орохдоо “Богда\Богд” гэсэн үг болж хувирчээ.

     Тиймээс Богд гэдэг үгийг Бурхан гэсэн утгатай тайлбарлаж улмаар богд хүн, богд сургаал, богд лам, богд уул гэх нэрс бий болжээ. Богд гэдэг нь бурхан мэт онцгой, гэгээрсэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Түүнчлэн монголчууд бусдаас онцгой, өндөрлөг уулыг Богд гэж нэрлэсэн байх бөгөөд ийм нэртэй уулс нь ихэвчлэн тал хээрийн бүсэд тохиолддог хавь ойрдоо содон ноёлог уул байдаг байна. 

Эх сурвалж: "Монгол ёс заншлын их тайлбар толь" номоос