images

"Цэнхэр тэнгэрийн орон"


Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, яруу найрагч, дэд хурандаа, СТА У.Пүрэвсүрэн “Цэнхэр тэнгэрийн орон” дуугаа хэрхэн бүтээсэн талаар хэвлэлд ярьсныг дор сийрүүлэв.

     Яруу найрагч У.Пүрэвсүрэн, ая зохиогч Б.Пүрэвсүрэн нар 10 гаруй жил хамтарч уран бүтээл хийжээ. Нэг өдөр яруу найрагч, хөгжийн зохиолч найзынхаа студи дээр очвол тэрбээр “Хоёулаа олон дуу бүтээхдээ нутгийн тухай дуу хийгээгүй юм байна. Би ч өчнөөн дуунд аялгуу хийлээ” гэсэн байна. Ингээд л яруу найрагч У.Пүрэвсүрэн таван минутын дотор дөрвөн бадаг шүлэг дахилттай нь бичээд өгчээ. Тэгээд хөгжмийн зохиол найздаа хандаж “Би таван минутад л бичлээ шүү” гээд өгвөл өнөөх нь шуудхан л гар утасныхаа дуу хураагуурыг асаагаад аялаад эхэлсэн гэнэ. Ингэж л “Цэнхэр тэнгэрийн орон” дуу аравхан минутын дотор бүтжээ. Энэ талаар У.Пүрэвсүрэн “Хоёр уран бүтээлч бие биеэ хурцалж, омогшиж, хүчтэй сэтгэлгээнээс бүтээсэн болохоор энэ бүтээл Монголын ард түмний хайртай дуу болсон байх” хэмээн ярьсан байна. Тэрбээр Увс аймгийн сүлд дуу болох “Увс нуур” дуунд ганц нуураа л магтан дуулсан нь жаахан дутуу юм шиг санагддаг байжээ. Тиймээс Ачит, Айраг, Хяргас, Увс, Үүрэг нуураа, Хархираа, Түргэн, Хан хөхий, Цагаан шувуут уулсаа, тэндхийн олон угсаатнуудаа оруулан шүлгээ зохиосон аж. Мөн Миний хүү өндөр уулын орой харж яваарай. Бодол нь уудам байдаг. Өргөн их нуурынхаа цаад үзүүрийг харахыг хичээгээрэй сэтгэл чинь тэр хэрээр цалгиатай байдаг” гэсэн аавынхаа үгийг санан дууныхаа шүлгийг бичжээ.

Эх сурвалж: Itoim.mn