images

Доха


     Катарын нийслэл Доха хотын нэр нь арабаар "дугуй" гэсэн утгатай ажээ. Анх 1825 онд Aль-Бида нэрээр байгуулагдаж байсан нь өдгөө Катарын эргийн орчмын дийлэнх газар нутгийг эзэлж байна. Тус хот нь Катарын зүүн хойд хэсэгт байрладаг бөгөөд түүний эрэг дагуу Персийн булантай хиллэдэг аж. Далайн эрэг орчимд нөхөн сэргээлт хийснээр 400 га газар, 30 километр эргийн шугам нэмэгдсэн байна. Тус хотыг газарзүйн байршил, онцлогоос шалтгаалан заримдаа "бөөрөнхий булан" гэж дуудах нь ч бий гэнэ. Энэ хот  эдийн засаг, улс төр, худалдааны гол цөм бөгөөд Дэлхийн худалдааны хөгжлийн асуудлаар анхны сайд нарын хурал болж байжээ. Мөн түүнчлэн 2006 оны Азийн наадам, 2011 оны Арабын наадам, 2019 оны далайн эргийн дэлхийн наадам, FINA усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, FIVB волейболын клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, болон бусад олон тэмцээнийг зохион байгуулж байв. Тус хотод 2012 онд НҮБ-ын Уур амьсгалын асуудлаар хэлэлцээр болж байсан бөгөөд өдгөө 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.