images

Starbucks


     1971 онд анх кофены шинэ брэнд үүсгэхээр зураач Терри Хеклер, Гордон Боукер нарын хэдэн залуус ярилцжээ. Тэд компанийн нэрээ адал явдалтай мэдрэмж төрүүлэхүйц хэр нь баруун хойд зүг, далайн эртний худалдаачдын уламжлалтай холбохыг хүссэн аж. Үүсгэн байгуулагч Гордон Боукер анх Херман Мелвиллийн "Моби-Дик" хэмээх сонгодог роман дахь хөлөг онгоцны нэрээр "Pequod" гэж нэрлэхийг санал болгожээ. Гэвч түүнийг Терри эсэргүүцэж, "Нэг аяга "Пий-квод" гэхээр хэнд таалагдах бол" гэж нухацтай хэлж гэнэ. Тэд удаан хугацаанд тархиа гашилгасаны эцэст Терри Сиэтлийн ойролцоох хамгийн алдартай газруудын нэг болох Райнер уулын уурхайн баазуудын нэрийг судалж байхдаа "Старбо" гэдэг нэрийг олж авсан аж. Мөн түүнчлэн "Моби-Дик" кинонд “Pequod” хөлөг дээрх анхны хамтрагчийн нэрийг Старбак гэж нэртэй байсныг санаж, төгсгөлд нь “S” үсэг нэмээд шинэ бизнестээ "Старбакс" гэсэн нэр хайрлажээ.