images

Instagram


     Зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд долоод эрэмбэлэгдэх медиа компани “Instagram” нь “Instant camera”, “Telegram” гэх үгсийн эхлэл, төгсгөлөөс бүтжээ. Компанийг үүсгэн байгуулагч Кэвин Систром хэлэхэд амархан дуудлагатай, "Яг энд, яг одоо" гэсэн санаанд нийцэхүйц нэр олохыг хүсч байсан гэнэ. Тиймээс өөрийн гэрэл зураг дарах сонирхол, платформынхоо онцлог болох гэрэл зураг, хялбар харилцаа зэргийг бодолцон ийн нэрлэсэн аж. Тус компанийг 2010 онд “Google”, “Microsoft”, “Meebo”, “Odeo”-д ажиллаж байсан туршлагатай, Стэнфордын их сургуулийн төгсөгчид болох Кэвин Систром, Майк Кригер нар хамтран үүсгэн байгуулжээ. Платформ нийтэд цацагдсанаасаа даруй хоёрхон сарын хугацаанд нэг сая хэрэглэгчтэй болсон байна. Энэ амжилтаараа “Facebook”, “Twitter”, Tumblr”-ыг ардаа хол хаясан юм. Харин тус компанийг 2012 онд Марк Цукерберг нэг тэрбум ам.доллароор худалдан авч, өөрийн эгнээндээ нэгтгэсэн. Сонирхуулахад, “Instagram”-ийг бүтээсэн залуус анх гар утсан дээрээсээ гэрэл зурагтаа өнгө нэмэх боломжийг хэрэглэгчдэд олгохыг хүсжээ.