images

Тэмүжин


     Чингисийн багын нэрийг монголчууд XX зуунаас өмнө үр хүүхдэдээ өгч байсан нь эргэлзээтэй. Харин хорьдугаар зуунд гэвэл анх 1923 онд Монголд мэндэлсэн нэг хүүхдэд энэ нэрийг өгчээ. Дараагийн бүхэл бүтэн арван жилд Тэмүүжин хэмээх эрхэм нэрийг мөн ганцхан хүүхэд л хүртсэн байна. 1940-49 онд гурав, 1950-59 онд ийм нэртэй хоёрхон хүүхэд бүртгэгдсэн бол удаах 10 жилд нь 19 болж “суга” өсчээ. Энэ мэтчилэн аажмаар өссөөр зөвхөн 1990-2000 онд 1709 хүүхэд энэ нэрийг авснаар XX зууны Монголын Тэмүүжин 2208 болсон байна. Энэ олон Тэмүжингээс нэрд гарсан нь УИХ-ын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин“Люмино” хамтлагийн МС хэмээх Далайцэрэнгийн Тэмүүжин гэхчлэн бий. Харин өнөөдөр Монголд Тэмүжин нэртэй хүн 598, Тэмүүжин гэвэл 8065 байна.