images

“Маамуу нааш ир”


     1956 онд хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, яруу найрагч Ч.Лхамсүрэн нарын зохиосон энэ дуу бүтэн жарны турш Монголын хүүхдүүдийн хамгийн сайн мэддэг, хамгийн хайртай дуу байж ирсэн билээ. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын охин, СУИС-ийн Хүндэт профессор Л.Халиунсүрэн алдарт дуу хэрхэн бүтсэн талаар ийн дурсаж байв.  

     ”1956 оны намар аав маань Москвагийн хөгжмийн дээд сургуульд оюутан байхдаа амралтаараа ирлээ. Манайх тухайн үед хашаанд амьдардаг байсан юм. Хашааны хүүхдүүд хоорондоо тоглоно. Хүүхдүүд тоглож байхдаа том хүний дуу дуулаад байхаар нь аав хүүхдийн хоолойд ойрхон, амархан сурчихаар, үг хэллэг нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхөөр дуу зохиох хэрэгтэй юм байна гэж бодсон гэдэг. Тухайн үед би зургаан настай байсан юм. Тэгээд Ч.Лхамсүрэн гуайтай ярьж байгаад шүлгэн дээр нь мандолин хөгжмөөр ая зохиогоод надад сонсгосон юм билээ. Тухайн үед би зургаан настай байсан юм. Би хамгийн анхны сонсогч нь байхгүй юу. Надад сонсгоход дор нь сураад дуулсан гэнэ. Тэгэхээр нь энэ дууг хүүхдүүд амархан сурч, хүүхдийн ой тойнд амархан тогтох юм байна гэж боджээ. Ингэж "Маамуу нааш ир" бүтсэн түүхтэй. Зохиогдсоныхоо дараанаас их хурдан түгсэн дээ. Анхны дуулсан хүн нь МУГЖ, хүүхдийн дууны М.Долгор гуай юм. Харин би хашаанд байхдаа л хүүхдүүдийн хүрээнд анх дуулж тэр дороо түгсэн байх. Тэр жил гудамжинд явж байсан хүнээс “Маамуу нааш ир” дууг мэдэх үү?" гэж асуухад “мэдэлгүй яахав” гээд дуулж байсан нь зурагтаар гарч байсан даа”.