images

Ганибал


     Монголын парламентад содон нэртэй хүн цөөнгүй бийн нэг нь Наянтайн Ганибал. Яг ийм нэртэй хүн түүнээс өмнө мөн Монголын төрд зүтгэж байсан нь их эрдэмтэн Б.Ринчений зээ хүү, дипломатч Жагваралын Ганибал (1947-2021) байв. Хэдийгээр энэ нь монголчуудын хувьд туйлын ховор нэр мэт боловч өнөөдрийн байдлаар ийм нэртэй хүн Монголд 6 байна. Ганибал нэрний уг гарвалыг хөөвөл энэ нь Эртний Ромын үед тус улстай эн тэнцүү үзэлцэн дайтаж байсан Карфаген улсын их жанжны нэр болох нь лав бөгөөд Ханнибал Барка (МЭӨ 247-183) хэмээх тэр их жанжныг хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн агуу жанжны нэг гэж үздэг. Англи, латин аль алинаар нь Hannibal гэж бичнэ.