images

Петровис


     Монголын хамгийн том татвар төлөгчдийн нэг “Петровис” компани анх 1997 онд байгуулагджээ. Үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэл нь компанийнхаа нэрийг өгөхдөө ирээдүйд олон улсын компани болно хэмээн төсөөлж байсан учраас petrolеum буюу газрын тос, vision буюу алсын хараа гэсэн хоёр үгийг нийлүүлэн энэ нэрийг бий болгожээ. Түүний мөрөөдөл ажил хэрэг болсон нь 2005 он бөгөөд “Петровис”-ийн охин компани “Петро Матад” Лондоны биржэд гарсан Монголын хамгийн анхны компани болсон түүхтэй.