images

Алибаба


     "Алибаба" компанийг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Жек Ма "Мянга нэгэн шөнийн үлгэр" буюу "Али-Баба ба дөчин дээрэмчин"-ий түүхээс санаа аван компаниа нэрлэсэн гэнэ. Тэрбээр 2006 онд "CNN" телевизийн "Talks Asia" нэвтрүүлэгт оролцохдоо компанийнхаа нэрийг яаж бодож олсон талаараа ярьжээ. Тэр нэгэн өдөр Сан Францискогийн кофе шопт сууж байхдаа энэ нэрийг бодож олоод зөөгчөөс "Та Алибабагийн талаар юу мэдэх вэ" гэж асуужээ. Зөөгч үлгэрт гардаг эрдэнэсийн сангийн нууц хаалгыг онгойлгох шидтэй "Өөрийгөө нээ Сизаме" гэх үгийг хариу хэлэв. Ингээд Жек Ма кафенаас гарч гудамжинд зөрж өнгөрсөн хүмүүсээс Али-Бабагийн талаар асуухад бүгд л түүнийг мэддэг байж гэнэ. Жек Мад нөхөрсөг, ухаалаг бизнесмен, тосгоныг аврагч Али-Баба ихэд таалагджээ. Ийнхүү цахим худалдааны олон платформоос бүрдэх, компанийг компанитай илүү хялбар холбож, бүтээгдэхүүнээ худалдаалахад тусалдаг бизнесээ "Алибаба" хэмээн нэрлэсэн нь хэрэглэгчид манай сайтаас эрдэнэс олно гэх утгыг илэрхийлдэг байна. Тэрбээр "баба" гэдэг нь хятадаар эцэг гэх утгатай тул "Али Мама" буюу "Али ээж" хэмээн нэрлэхээр анх бодож байсан ч "Алибаба" чигээр нь үлдээжээ. Өнөөдрийн байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 220 орчим тэрбум ам.доллар байна. Энэ нь зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 37-д эрэмбэлэгдэж буй том компани гэсэн үг юм.