images

Spotify


     Дэлхийн хамгийн том хөгжмийн стрийминг үйлчилгээ эрхлэгч “Spotify компанийн нэр нь “Spot буюу цэг “Identify” буюу язгуур, амин чанар гэсэн утгатай үгсийн нийлбэр юм. Компанийг 2006 онд Шведийн Стокгольмд үүсгэн байгуулсан Даниел Ик, Мартин Лоренцон нар компанидаа нэр өгөхөөр боломжит хувилбаруудыг хэлэлцэж байхдаа уг нэрийг олжээ. Олсон даруйдаа л интернэтээс хайж ийм нэртэй компани, домэйн байхгүй гэдгийг олж мэдсэн байна. Ингээд шуудхан л компаниа “Spotify” гэж нэрлэжээ. Өдгөө тус хөгжмийн платформ 70 сая гаруй дуу, 2.9 сая подкасттай дэлхийн хамгийн том аудио дамжуулагч болсон байна. Сонирхуулахад, “Spotify”-г ганцхан сарын дотор 422 сая хүн ашигладаг бөгөөд 182 сая гаруй дагагчтай аж. Өдгөө ийм том амжилтад хүрсэн компани анх байгуулагдсанаасаа даруй хоёр жилийн дараа анхны аппликейшнаа гаргаж байжээ. Гэвч тус аппликейшнийг нь 2011 он хүртэл АНУ-ын иргэд ашиглах боломжгүй байв. Учир нь, “Sony”, EMI”, Music group”, Universal” гэх дөрвөн том компанитай хэлэлцээр хийхэд урт хугацаа зарцуулсан аж. Улмаар 2013 онд гар утас болон компьютерын дэлгэц дээр үнэгүй стрийминг хийх боломжтой шинэ хувилбараа гаргасан байна. Гэвч тухайн аппликейшнийг ашиглаж байхдаа зар сурталчилгаа харахыг хүсэхгүй байвал сар тутам бага хэмжээний төлбөр төлөхийг шаарджээ. “Spotify” одоо ч хэрэглэгчдэдээ төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээ санал болгодог бөгөөд энэ хоёр үйлчилгээ дууны чанар, хүссэн хөгжмөө ямар нэг саадгүй сонсох боломжоороо ялгардаг.