images

“Netflix”


     Кино сандаа 3500 гаруй кинотой, дэлхий даяар 180 сая гаруй хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн том медиа компаниудын нэг Netflix” компанийн нэр “Интернэт кино“ гэсэн утгыг илэрхийлдэг байна. Учир нь, тус үг “Internet” болон “flicks” гэх үгсийн товчилсон хувилбарын нийлбэр аж. Америк хар ярианд flick гэдэг үгээр киног хэлдэг. Компанийг 1997 онд Марк Рэндолф, Рид Хастингс нар кино түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр хамтран байгуулжээ. Тэд кино захиалж төлбөрөө төлсөн үйлчлүүлэгчдэдээ DVD хуурцаг шуудангаар явуулж эхэлсэн байна. Улмаар үйл ажиллагаагаа сайжруулахаар илүү чанартай шуудангаар явуулах арга сэдэж, сайн чанарын марк ашиглах болжээ. Тэдний үйлчилгээ долоо хоногийн кино түрээс, тээвэрлэлтийн зардалтайгаа нийлээд 6 ам.долларын үнэтэй байсан гэнэ. Мөн тухайн үед өнөөгийн Netflix”-ийн ухаалаг алгоритмын суурийг тавьжээ. Тэр нь хэрэглэгчийн түрээслэн үзсэн кинотой төстэй кино санал болгох байв. Энэхүү ухаалаг шийдэл нь хэрэглэгчид тэдний үйлчилгээнд илүү их татагдахад нөлөөлжээ.