images

Мазда


     Японы автомашин үйлдвэрлэгч “Mazda” компани өдгөөгөөс яг 100 жилийн өмнө “Toyo Kogyo” нэртэйгээр байгуулагдаж анхныхаа машиныг үйлдвэрлэн гаргаад нэр өгөхдөө огтоос япон бус нэр сонгосон нь энэ бөгөөд анхны тэр загварын нэр нь яваандаа компанийн алдар болжээ. Энэ нэр нь угтаа Эртний Иранд шүтдэг байсан зороастрын шашны тэргүүн тэнгэр болох Ахурамазда (Ахура Мазда) гэдгийн нэрнээс зээлдсэн хэрэг. Ахура гэдэг нь эзэн, Мазда нь билиг оюун гэсэн үг. Компанийн үүсгэн байгуулагчид энэ билиг оюун гэсэн утгыг эрхэмлэн нэрийтгэлээ болгож авахын сацуу компанийн гол хүн болох Мацүда Жүжирогийн овгийг бодолцсон нь зайлшгүй. Сонирхолтой нь монголчуудын Хурмаст тэнгэр гэж хэлдэг, домогт гардаг гучин гурван тэнгэрийн эзэн тэнгэрийн нэр хийгээд тэрхүү зороастрын шашны Ахурамазда хэмээгч угтаа нэг нэр билээ. Ахурамазда-Хурмаст-Мазда.     

Зураг дээр: “Мазда” компанийн анхны бүтээгдэхүүн гурван дугуйт чийчаан.