images

Башлуу


Халхын тамгатай 13 хутагтын нэг, Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Жамсранжавын аавын нэрийг Башлуу гэдэг. Энэ нь монгол нэр хараахан биш, хятад нэр бөгөөд ба ши лиу буюу найм, арав, зургаа гэсэн тоо болно. Өөрөөр хэлбэл 86 гэсэн үг. Аавынхаа 86 насан дээр мэндэлсэн тул ийм ёгт нэртэй болжээ. Энэ нь Манжийн үеийн монголчууд манж, хятад, төвд хэлний тодорхой мэдлэгтэй байсныг харуулах олон баримтын л нэг юм.