Монголд Аттила нэртэй 10 хүн амьдарч байна
Өнөөдрийн Нэр
2022-10-09
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2022 оны 8 дугаар сарын байдлаар Монголд Аттила нэртэй 10 хүн байна. Хамгийн анх 2012 онд энэ нэр хоёр бүртгэгдсэнээс 2019 он хүртэл жилд хоёроос илүү гараагүй ажээ. Хүннүгийн хаан Аттила нь МЭӨ 434 оноос 445 онд Бага Ази, Европ, Хойд Африкийн ихэнх хэсгийг эзэлсэн өргөн уудам нутгийг захирч, Ромын эзэнт гүрэнтэй дайтаж байв. Европын түүхэн сурвалж бичгүүдэд түүний тухай өгүүлсэн зүйл үлэмж бөгөөд өдгөө Аттила нэрийг үр хүүхдэдээ өгөх явдал Турк, Унгар улсад түгээмэл бий.
Тоон баримтын эх сурвалж: Үндэсний статистикийн хороо