images

“Ээжийн бүүвэйтэй хорвоо”


     Хөгжим судлаач Р.Энхбазар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дуу бүтсэн тухай ийн хуучилжээ. Аяыг нь түрүүлж хийсэн цөөхөн дууных нь нэг бөгөөд, зориулж шүлэг хүртэл захиалсан байна. Тэрбээр нэгэн удаа гэртээ ээжтэйгээ өнжихдөө гитар дээр хэд гурван ая оролдож суужээ. Нэлээд хэдэн ая тоглож, заримыг нь хагаслаж суусны эцэст, хэсэг засварлан хажууд суугаа ээж рүүгээ хартал нүдэндээ нулимс цийлэгнүүлээд, гараараа арчиж суув гэнэ. Сэтгэл нь хөдөлсөн ээжийгээ хараад ихэд санаагаа чилээж “Ээж минь их зовлон үзсэн хүн дээ. Нулимс зүгээр унана гэж юу байхав. Олон хүүхдээ ганцаараа өсгөсөн хүн. Амьдралынх нь хатуу хөтүү бодогдоо биз” хэмээн ар араасаа бодолд дарагдан суужээ. Яг тэр агшинд "Ээжийн бүүвэйтэй хорвоо" дууны ая толгойд нь ороод ирж. Ахин хөгжмөө шүүрч аван ээжийнхээ тухай бүх л сайхан дурсамжуудаа онгичин, хайрлан дуулж өгдөг байсан бүүвэйн дууг нь санан санан хоёр цаг шахуу оролдсны эцэст нэг ая дээр тогтжээ. Маргааш нь ажил дээрээ очуутаа яруу найрагч Г.Мэнд-Ооёод энэ тухайгаа ярьсан байна. Өчигдөр нь болсон бүх зүйлээ нэгд нэгэнгүй хэлж өгөөд ая хийсэн тухайгаа дуулгахад “Түргэн л сонсьё” гэж. Найрагчид сонсгоход яг л ээждээ тоглож өгсөнтэй адил хугацаа зарцуулжээ. Ая дууссаны дараа  дэргэд нь суусан Г.Мэнд-Ооёо гэнэт босоод нуруугаа үүрээд нааш цааш алхаад байж. Тэгж тэгж "За за болчихлоо, шүлэг ингээд болчихлоо гэсэн үг шүү” гээд маргааш нь “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууны шүлгийг бичээд иржээ.