images

"Энэ удаагийн тоглолтоороо түүхэн дурсгалт барилгаа хадгалж, хамгаалахыг уриалж байна"


   Дуучин Б.Сарантуяа жил бүрийн төрсөн өдрөөрөө хийдэг тоглолтоо “Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон”-г сонгон энэ сарын 19-20-ны өдрүүдэд хийхээр болжээ. Учир нь энэ тоглолтоороо хуучин барилгуудаа сэргээн засварлах, хадгалж авч үлдэх уриалгыг хүргэхийг зорьсон байна. Мөн тэрбээр 1994 онд анхны бие даасан “Сэтгэлийн хөг” тоглолтоо хийж байсан бөгөөд анхны тоглолтынхоо 30 жилийн ойг тохиолдуулан ижил нэртэй тоглолт хийх гэж буй нь энэ юм.