images

Мамаагий


Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн, өндөр настан Лхамсүрэнгийн Мамаагий нэрийнхээ тухай хуучлав.

   Миний нэрийг ээж өгсөн байх. Надад аав байхгүй. Хүүхдүүд утаснаас хараад тантай адилхан нэртэй дөрвөн хүн байна гэсэн. Миний мэдэхээр манай нутгийн, бүр нэг бригадын амьдаа хөгшин байлаа. Дөрвөн хүүхэдтэй малчин хүн байсан. Бич жилтэй, надаас ес ах байсан санагдана. Хоёр жилийн өмнө ер хүрээд бурхан болсон. Айл саахалт яваагүй ч хурал, цуглаан дээр таардаг байлаа. Мөн миний найз Мааманжав гэж хүн байсан. Нэг өдөр календарь үзэж суугаад тэнд Мамаагий нэртэй хүн байхыг олж харсан. Сурвалжит ч юм уу гэмээр эрэгтэй хүн байна лээ. Хүмүүс миний нэрийг сонирхож их асууна. Тэгэхээр нь би “Хятад нэр ээ” гээд хэлчихээр “Аан” гээд дуугай болчихдог юм. Амыг нь ингэж хэлээд таглачихдаг. Ховор нэр бололтой юм билээ. Би утга учрыг нь мэдэхгүй.

Редакцаас: ҮСХ-ны нэрийн статистикийн санд одоогийн байдлаар Мамаагий нэртэй гурван хүн бүртгэлтэй байна.